Хөвсгөл аймаг Жалханз Гэгээний хүрээ. / Бүрэн хааны хүрээ./

     Хөвсгөл аймаг Жалханз Гэгээний хүрээ. / Бүрэн хааны хүрээ./ 




Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны томоохон хурал номын газар болох Жалханз гэгээний хүрээ нь одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутагт сумын төвөөс урагшаа 13 км зайд Гурван модны хонхор гэдэг газар суурьшиж байжээ. Хийдийн зүүн талд Дэнжийн булаг хэмээх горхи , өмнөд талд Их-Уул хэмээх модот уул, баруун талд Хэцийн хяр уул хэмээх хад чулуурхаг нүцгэн уул байдаг.
1930-аад оны үед 20 шахам сүм дуганатай, 4 талдаа тойрсон 12 хүрд , хойд талдаа төвлөрсөн 3 том суваргатай, 300-аад лам байнга суудаг халхын шарын шашны дунд зэргийн хүрээ байжээ.
1932 оны хавар тухайн үеийн баруун 4 аймагт гарсан лам нарын хөдөлгөөний үеэр Жалханз гэгээний хүрээ хаагдаж 1 жил илүү болоод 1934 оны эхээр дахин сэргэж үйл ажиллагаагаа явулж эхэлсэн байна. 1934 онд хүрээ дахин сэргэхийн өмнө буюу 1933 оны 8-р сард тус хүрээний 3 гол дуган болох сахиусны, чойрын , дүйнхорын 3 дуган шатаж гол гол бурхан шүтээн, судар ном нь устсан ба тухайн үед эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, галыг хэн нэгэн хүн зориуд тависан гэдэг яриа тухайн үед ард олны дунд яригддаг байна.
1934-1937 оныг дуустал хүрээ сэргэж үйл ажиллагаагаа явуулахдаа хурал ном цам майдар зэрэг бурхан шашны зан үйлийн үйлүүд нь ямар нэг хэмжээнд дутуу, бүрэн гүйцэт биш лам нарын тоо ч ихээхэн хорогдсон байдлаар хурал номын үйл ажиллагаа эрхэлж байгаад 1937 оны өвлийн эхэн сард бүр мөсөн хаагджээ. Тус хүрээнээс 1937 оны өвөл хамгийн эхлээд улаан хэмээх Гомбосүрэн , Жүгдэр нарын 3 хүнийг баривчилж явснаар лам нарын их хэлмэгдүүлэлт эхэлж хүрээ бүхэлдээ дахин сэргэхгүй болох үйл явц эхэлжээ.







Comments

Popular posts from this blog

Түмэдийн Алтан хан (1507- 1582)

МОНГОЛЫН НЭРТ ТҮҮХЧ ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995)

САНГИЙН ЯАМНЫ САЙД САНЖИЙН ДОВЧИН