Байшинтын хийд.
Байшинтын хийд. Би дээр уг хийдийн талаар цеехен хэдэн зураг оруулаад орхисон байсан. Одоо тайлбарьтай ургэлжлуулэн бичье.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Байшинтын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт сумаас зүүн тийш 27 км-т, тал хээрийн бүсэд, хойноо тахилагатай Их уул, урдаа Бүрд, Бунхант гэдэг устай газарт байрлаж байжээ.
Байшинтын хийд Дарьганга хошууны гол сүм бөгөөд тэр үеийн Дарьгангийн 13 хийдийн хамгийн том нь. 1000 шавьтай Богд эзэнд мэдэлтэй, тамгатай, чийга ямпайтай, Чойр, Зурхай, Дүйнхор, Манба дацан болон бусад олон жижиг сүм дацантай байжээ. Мөн 4 м орчим өндөр сэнжит цагаан суварга, жасын олон байшингууд,лам багш нарын орон байшингууд, хоёр гэр хороотой байжээ. Сүм дотор тус бүрдээ чулуун шавар хашаатай, тэг гортигтой, дотор гаднаа хоёр худагтай, тохижилт байршил сайтай том хийд байсан бөгөөд хурал номын бүх уншлага судар номууд уншдаг. Жил бүр цам гарч, Майдаг эргэдэг.
1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгдэн улджээ.

Comments
Post a Comment