Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд.

Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт, Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд Амарбуянтын хийд оршино.Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв.
Амарбуянтын хийд нь байгуулагдсан цагаасаа хойш олны хөлийн газар байсан бөгөөд Торгоны замтай ойр мөн Хөх Хот, Өрөмч, Ховд, Уластай хотуудыг холбосон тэмээн жингийн замын гол зангилаа болж өгч байсан эл хотын хөгжилд томоохон түлхэц өгч байсан боловч 1920-иод оноос хойш Монгол улс урд хилээ хааснаас шалтгаалж үүрэг роль нь багассан байдаг.
1937 оны эхээр тэр үеийн хэлмэгдүүлэлтэнд өртөж Амарбуянтын хүрээ хаагдсан байна.Энэ үед томоохон лам нарыг баривчлан Завхан аймгийн Улиастай руу ачиж явсан ба нилээд тооны лам нар урагшаа хэл даван Өвөрмонгол руу дөрвөн гарчээ.Энэ үед хувилгаан ламын хамгийн сүүлчийн 7 дахь дүр нь 9 настай байсан бөгөөд хийдийн олон лам нар 9 настай хувилгаанаа дагуулан хил даван одсон гэдэг. Сүм дуганы бурхан тахилыг дүрвээд явсан лам нар бага хэмжээгээр авч явсан ба нилээд нь эзгүйрсэн сүм дуганд үлдсэн байсныг нутгийн ард иргэд авч уул хаданд нууж, дээрээс нь дотоод яамныхан сүм дуганыг шатаасан гашуун түүхтэй.











Comments

Popular posts from this blog

Түмэдийн Алтан хан (1507- 1582)

МОНГОЛЫН НЭРТ ТҮҮХЧ ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995)

САНГИЙН ЯАМНЫ САЙД САНЖИЙН ДОВЧИН