Далай Чойнхор вангийн хошууны засаг ноён Гэмпилдоржийн ЦЭДЭНСОНОМ.
Далай Чойнхор вангийн хошууны засаг ноён Гэмпилдоржийн ЦЭДЭНСОНОМ. Чингис хааны шууд угсааны хиад, боржигон овогтой хүн.
1911 оны Үндэсний хувьсгалын хэргийг анх сэдэж, санаачилж, үйл хэргийг эхлүүлэн тэргүүлэн оролцсон цөөн хүний нэг.
1911 онд Богд хаанаа ширээнээ залсны дараа хувьсгалын хэрэгт үнэнхүү сэтгэлээр чармайн зүтгэсэн ноёд, лам нарт зарлигаар Далай Чойнхор ван Цэдэнсономд үе улиран Далай Чойнхор цол, чин вангийн хэргэм шагнаж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайдаар тохоон тавигдсан юм.1915 оноос Гадаад яамны дэд сайдын албыг хашиж 1919 он хүртэл төрийн хэргийг залгуулж байсан хүн.

1921 оны хувьсгалыг ч мөн талархан хүлээн авч, идэвхтэй дэмжиж байсан юм. 1923 онд халхын засаг захиргааны хошуу ноёдыг өөрчлөхөд Далай Чойнхор ванг нутгийн олон нь улируулан сонгож байжээ. Харин 1927 оноос хошууны даргын ажлаа өгч энгийн ардын адил аж төрөх болжээ. Тэр үеийн хүн амын дансанд Тосон Уулын харьяат Цэдэнсоном нь 46 настай, хөвгүүн Жигжидсүрэн 13 настай, хөвгүүн Лхагвадорж таван настай, эхнэр Гүнчин 45 настай хэмээн бүртгэсэн байна. Тэрээр 1930 оны зун хошуундаа таалал болжээ. Хэдийгээр тэрээр хэлмэгдүүлэлтэд өртөөгүй авч 1932 оноос түүний гэр бүлийнхнийг шийтгэж, хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн байдаг юм. Өргөмөл хүү Жигжидсүрэнг шоронд хорьж, их хатан Гүнчинг баривчлан Улаанбаатар хотод авчран цаазалсан түүхтэй.
Comments
Post a Comment