Жамбын Лхүмбэ(1902-1934)

Үнэхээр сайхан залуу та нар Лхүмбийн хэрэг гэж сонсож байсан л биздээ.... Жамбын Лхүмбэ(1902-1934). 1933 оны 12-р сарын 9-нд 6 сарын турш хэргээ хүлээгээгүй тамлагдан зовж байхдаа өгсөн түүний мэдүүлэг. "Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Би тийшээ явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэ мөнийг олоод өгөх юм байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй... зөвхөн хар амиа бодвол болох л байна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ ? Ганц толгойгоороо дүүрье гэж бодлоо. Би бүүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм ". Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын архив. ХН-464 8-р хавтас
   


Жамбын Лхүмбэ бас л тэр нүдний шил мил этгээд байгаа биздээ. Жинхэнэ Монгол орны улсын төлөө цохилох зүрхтэй нэгэн байсандаа. Буриадуудыг улсдаа нэгтгэх бодлого явуулж байсан зоригт Монголын эгэл жирийн нэг аавын хүү. Тэр өөрийн хар амиа хамгаалаад үлдэж болох л байсан. "Буудан алж, хөрөнгө буй аваас хураан авмой" гэсэн заалтын дагуу 1934 оны 6 дугаар сарын 25-нд Дотоодыг Хамгаалах Газрын дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар хурлаар 33 хүний хамт буудан алах ялаар яллаж, амийг нь хороосон байна. 1962 онд цагаатгагдсан.



Бослого гарсан тухай 1932 оны 4-р сарын 14-ны орон нутгийн захиргааны мэдээллийн үндсэн дээр МАХН-ын ТХ ба засгийн газраас засгийн газрын бүрэн эрхт комиссыг Ж. Лхүмбээр тэргүүлүүлэн байгуулав. Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангайн дөрвөн аймгийн 30 гаруй сумдыг хамарсан хувьсгалын эсэргүү бослогыг дарахдаа Тагна Тува улсын хил хүртэл уул ус, хад модоор бүрхэгдсэн бартаат өргөн уудам нутагт хагас жил гаруй явж байлдсан нь 1939 ба 1945 оны байлдаанаас хамарсан нутаг, үргэлжилсэн хугацаагаараа давсан байдаг. 


Comments

Popular posts from this blog

Түмэдийн Алтан хан (1507- 1582)

МОНГОЛЫН НЭРТ ТҮҮХЧ ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995)

САНГИЙН ЯАМНЫ САЙД САНЖИЙН ДОВЧИН