Түмэдийн Алтан хан (1507- 1582)







Түмэдийн Алтан хан (1507 - 1582) нь Түмэдийн захирагч бөгөөд Монголын баруун түмэнг удирдаж байсан алтан ургийн хан юм. Тэрээр Батмөнх Даян хааны ач, Барсболд хааны хоёр дахь хүү болно. Жинхэнэ нэрийг нь Анд гэдэг.Тэрээр одоогийн Өвөр Монголын нийслэл Хөх хотыг үндэслэн байгуулсан юм.

Зургийн тайлбар: Түмэдийн Алтан хан (1507 - 1582)-ы хөрөг. Хөх хотын Майдар зуу сүм.






Түмэдийн Алтан хан (1507- 1582)-аас Хятадын Мин улсад илгээсэн бичиг.
1570 он.
Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн.
Алтан нь Чингис хааны 17-р үеийн ач бөгөөд XVI зууны сүүлчийн хагаст Түмэд түмнийг захирч байв. Түшээт Сэцэн хаан, Мянган алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан, Шунь-и ван (順義王) гэсэн цолуудтай. Өвөг эцэг нь Батмөнх Даян хаан, эцэг нь Барсболд сайн алаг жонон, ах нь Гүнбилэг Мэргэн хар жонон. Хүү нь Сэнгэ Дүүрэн хан, Галт ноён, Төвд тайж, Бинт илдэн, Далад хөлөг тайж, Будашир тайж, Гончиг тайж, Жамц тайж. Ач нь Сүмир мэргэн хунтайж, жич хөвүүн нь IV Далай лам Ёндонжамц.



Comments

Popular posts from this blog

МОНГОЛЫН НЭРТ ТҮҮХЧ ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995)

САНГИЙН ЯАМНЫ САЙД САНЖИЙН ДОВЧИН