Ламын хүрээ буюу Зүүн хүрээ.
Хэнтий аймгийн Биндэр сумын Ламын хүрээ Хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, ойт хээрийн бүсэд, Ламын ухаа буюу Дэлүүн болдогийн баруун талд, Хурхын голын хойд талд Ламын хүрээ буюу Зүүн хүрээ оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Ламын хүрээг 1873 онд Батсүмбэр хэмээх газар анх байгуулагдсан бөгөөд 11 сүм дуган , Цогчин, Чойр, Жүд, Майдар зэрэг 10 дацантай , 316 ламтай хүрээ байсан гэж тэмдэглэгджээ. Ламын хүрээ анх Таван толгой гэдэг газар байгуулагдсан бөгөөд жилийн дараа 30-аад км-ийн зайтай Ламын ухаа гэдэг газар нүүж суурьшжээ. Ламын хийд нь 4 аймаг, 8 дацангийн 800 гаруй ламтай, их хуралд 900-1000 лам нар цуглаж хурдаг Бэрээвэнгийн дараа орох том хийд байсан .Бэрээвэн хийдтэй харилцан холбоотой лам нар нь ирж очиж хуралдаж солилцон очдог байжээ.
Байршил.
Ой хээрийн бүсэд, Ламын ухаа буюу Дэлүүн болдогийн баруун талд Хурхын голын ар биед .Зүүн талдаа Онон Хурхын боом ,баруун талдаа Өвөр шивэрт гэдэг толгойтой.Энэ хүрээний үлдсэн гол тахилгат овоо хойд энгэрт нь бий.Хүүхдийн овоо буюу Чингэсийн хүй цэглэсэн газарт босгосон овоо бий.Эдгээр овоог тахидаг.
Comments
Post a Comment