Онгийн гурван хийд
Онгийн гурван хийд гэж түүхэнд алдаршсан хийдүүд нь халхын Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны нутаг Онгийн голын эрэг орчмоор одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Цогт-Уул хэмээх газар оршдог.
Онгийн хийдүүдийн хамгийн хойд талын хийдийг “Гүндүнжамбаолин” буюу Барь ламын хийд, голын баруун урд эрэг дээрх Хутагт ламын хийд, Чандмань уулын энгэрт байрлах хийдийг Хошуу хийд гэж тус тус нэрлэдэг.
Хутагт лам Ишдоньлхүндэв түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 онд бариулжээ. Тухайн үед 1000 гаруй лам хуврага шавилан суудаг 28 сүм дугантай байжээ.
Хутагт ламын хийд нь том хөх тоосгон хашаатай, тэр нь дээгүүрээ ланз хээтэй байжээ. Дотроо есөн сүмтэй, сүмийн оройг паалантай тоосгоор хийсэн байв. Баруун зүүн талдаа хүрд бүхий суваргатай, хашааны гадна талд хоёр том дуган, баруун талд нь том цагаан суварга байжээ. Туурийн дэргэд 2001 онд гэр музей байгуулсан.
Comments
Post a Comment