1932 оны лам нарын бослого



                    1932 оны лам нарын бослого буюу угтаа энэ бол монголын түүхэнд болсон иргэний дайн гэж хэлж болно. Бослого монголын нийгэмд хагарал гарахад хүргэв. Хувьсгалын эсэргүүчүүдийг ардууд, түшмэлүүд, МАХН-ын ба эвлэлийн зарим гишүүд дэмжиж байсан. Улаантны отрядуудад ч болон мөн босогчдын отрядуудад ардууд сайн дураар үгүй бол заримдаа хүчээр татагдан элсэж байв. БНМАУ-ын эдийн засгийн зөвлөх Стулов, 1931 оны 6 сарын 1–10 хооронд Цэцэрлэг дахь засгийн газрын комиссын хамт Архангай аймагт явсан тухай 1931 оны 6 сарын 25-ны өдрийн мэдээлэлдээ: “Босогчдын хөдөлгөөн бол ардын олон нийтийн хөдөлгөөн бөгөөд тэр нь феодал дээд лам нарын ба хар феодалуудын удирдлага дор байна. Тооны хувьд босогчдын ихэнхи хэсэг нь дунд, ядуу ардуудаас тогтоно” гэж тэмдэглэжээ. Босогчдын дунд “нудар ганчууд” маш цөөн байв. Хөвсгөл, Архангай аймагт босогчдын 70% энгийн ардууд, мөн баригдаад чөлөөлөгдсөн МАХН, залуучуудын эвлэлийн гишүүд байв.






Comments

Popular posts from this blog

Түмэдийн Алтан хан (1507- 1582)

МОНГОЛЫН НЭРТ ТҮҮХЧ ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995)

САНГИЙН ЯАМНЫ САЙД САНЖИЙН ДОВЧИН