Posts

Showing posts from 2019

СОШИАЛ МАНАН

Шүүмжлэл доромжлолын ялгаа ба өнөөгийн Монголчуудын харилцааны түвшин мэдээлэлийн зуунд оролцож буй байдал цуврал нийтлэл. СОШИАЛ МАНАН Монголчууд хүний хөдөлмөр болон мэдлэгийг үнэлж сураагүй. Угаасаа мэдлэгийн талаар ойлголт байхгүй улс юм шиг. Жирийн нэг хүн өөрөөс нь илүү юм мэдээд яриад байвал боож үхэх шахна. Шүүмжлэхгүй шууд доромжилно. Аргагүй шүүмж доромжлолоо ялгаж мэдэхгүй хүмүүс. Сайна байна уу Миний муу хэдэн хүнд адлуулсан хэдэн уншигчидаа... нээх урт биш богино та нарыг уйдаахгүй. За ингээд шууд эхлэе гол яриагаа.  Шүүмжлэл гэдэг нь а ливаа зүйлд үнэлэлт өгөхийн тулд хэлэлцэх хөдлөшгүй баримт факттай эсрэг үзэл бодол илэрхийлэх  харилцан санал солилцох юм. Доромжлол гэдэг нь баримтгүй хувь хүнийг гүтгэх юм. Энэ зүйл хэрхэвч байж болшгүй зүйл юм. Улмаар сэдэвээсээ хазайж хувь хүн рүү нь дайрах. Хүмүүсийн мэдэх жишээ бол нөгөө Чи  см хүрэхүү гэдэг комеди юм. За тэгээд юу болсон гэхээр Баабар гэж хүний бичсэн Нүүдэл суудал номыг Саундерс Ж...

Тусгаар тогтнолын төлөө санал хураалт

Image
Тусгаар тогтнолын төлөө санал хураалт Санал хураалтын хэсэг Их гүрнүүдийн шахалтанд орсон БНХУ 1945 оны 8-р сарын 14-нд "ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр"т гарын үсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо "Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв. Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна. Энэ хэлэлцээрт БНХУ буюу Гоминданы Хятадын талаас ерөнхий сайд Сүн Зи Вен, Гадаад яамны сайд Ван Си Зы нар оролцсон. "Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс Монгол улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны ө...

Майдар эргэх ёслол.

Image
Майдар эргэх ёслол. 1920 иод он. Рой Чапмэн Эндрюсийн экспедицийн зураг. Богдын хүрээнд Даншиг наадамтай эн зэрэгцэхүйц шашны томоохон баяр болдгийн нэг нь Майдар эргэх ёслол байв. Рой Чапмэн Эндрюсийн тэмдэглэснээр 1922 оны Нийслэл хүрээний Майдар эргэх ёслолд 10’000 гаруй лам, 2000-3000 гаруй жирийн иргэд оролцжээ. Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ гэж үздэг. Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ гэж үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэддэг.

Олноо ѳргѳгдсѳн монгол улс Богд хааны засагт дагаар орох тухай Өвөр Монголын Шилийн голийн Сөнид баруун хошууны бичиг.

Image
Ѳвѳрмонголчууд Ар монгол ах дүүстэйгээ нэгдэх чин хүсэлтэй байв. Олноо ѳргѳгдсѳн монгол улс Богд хааны засагт дагаар орох тухай Өвөр Монголын Шилийн голийн Сөнид баруун хошууны бичиг.  Улс дор туслах гүн Төмөр туслагч түшмэд ...ард хар шар хошуу олон нийт бүгдээр шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст базардар Богд хааны их тѳрд чин үнэн сүсгээр залбирч дуртаяа даган орж соёлд багтах учраа гаргаж харъяат засгийн тамаг дардас батлах бичиг үйлдэж өргөн мэдүүлсүгэй хэмээн үүний тулд өргөн барив.

БНМАУ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ю. ЦЭДЭНБАЛААС ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСЫН СУРВАЛЖЛАГЧ, НОЁН Р. ХОВАРДАД 1971 ОНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГААС.

Image
Английн сурвалжлагч Р.Ховард: БНМАУ-ын зүгээс Хятадтай харилцаагаа сэргээх бодол бий юу? Монголын удирдагч Ю.Цэдэнбал: Хэрэв Бүгд Найрамдах Хятад Ард улс БНМАУ-ын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, манайхыг хагалан бутаргах элдвийн бохир аргаасаа ангижирвал одоо ч харилцаагаа сэргээхэд бэлэн байна. Английн сур: Энэ асуудал дээр Зөвлөлт Холбоот улс ямар байр суурьтай байна вэ? Ю.Цэдэнбал: ЗХУ ч мөн адил манай байр суурийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа ба Хятадын зүгээс элдэв халдлага дайралт ирсэн тохиолдолд ЗХУ-ын баатарлаг улаан арми болон БНМАУ-ын зэвсэгт хүчин хатуу хариу барих болно. Анлийн сур: Хятадын удирдагч Мао Зедун Монголыг Их Хятадын нэгэн муж хэмээж байна? Энэ тал дээр? Ю.Цэдэнбал: Нэгэн цагт Хятад гүрэн бидний захиргаан дор захирагдаж байсан түүх бий. Манай ард түмний баатарлаг түүхэнд тэднийг эзэлж байснаас, эзлэгдэж байсан түүх байхгүй, уучлаарай. Английн сур: Дипломат үүднээс үзэхэд энэ асуудал хэтэрхий сэтгэлийн хөөр...

МОНГОЛЫН НЭРТ ТҮҮХЧ ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995)

Image
Монголын эртний түүх судлалын нэрт эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар 1928 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт малчин ардын гэрт төржээ. 1952 онд МУИС-ыг түүхч мэргэжлээр төгссөн байна. 1959-1962 онд Бээжингийн их сургуульд Хятад хэлний хоёр жилийн бэлтгэл дүүргэжээ. Хятад хэл эзэмшин хятадын олон мянган түүх судраас эртний Монголчуудын тухай мэдээ сэлтийг бэдэрч, шүүн нягтлан Монголчуудын түүхийг 700-800 жил урагшлуулсан гавьяатан юм. Улс төрийн хавчлага, дарамтаар хэлмэгдэж судалгаа бүтээл номоо шатаалгаж, ажлаасаа халагдаж байжээ. Үүний гол шалтгаан нь түүхийн үнэнийг сурах бичигт хэвлүүлсэн учир тэр. Оросууд Хүннүг өөрсдийнх нь олон үндэстний нэг эсвэл түрэг гаралтай гэж үздэг үзлийг ноттой баримтаар няцааж, Хүннү, Сүмбэ /Сяньби/, Нирун /Жужань/ Монголчуудын эртний өвөг болохыг хөдлөшгүй баримтаар нотолжээ. Монголчуудын эртний түүхээр судалгаа хийж Сяньби 1971 он, Монголчуудын эртний өвөг 1-р боть /Хүннү/ 1980 он, Нирун зэрэг номоо 1992 онд хэвлүүлжээ. Мөн Монголын түүхийн...

Түмэдийн Алтан хан (1507- 1582)

Image
Түмэдийн Алтан хан (1507 - 1582) нь Түмэдийн захирагч бөгөөд Монголын баруун түмэнг удирдаж байсан алтан ургийн хан юм. Тэрээр Батмөнх Даян хааны ач, Барсболд хааны хоёр дахь хүү болно. Жинхэнэ нэрийг нь Анд гэдэг.Тэрээр одоогийн Өвөр Монголын нийслэл Хөх хотыг үндэслэн байгуулсан юм. Зургийн тайлбар: Түмэдийн Алтан хан (1507 - 1582)-ы хөрөг. Хөх хотын Майдар зуу сүм. Түмэдийн Алтан хан (1507- 1582)-аас Хятадын Мин улсад илгээсэн бичиг. 1570 он. Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн. Алтан нь Чингис хааны 17-р үеийн ач бөгөөд XVI зууны сүүлчийн хагаст Түмэд түмнийг захирч байв. Түшээт Сэцэн хаан, Мянган алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан, Шунь-и ван (順義王) гэсэн цолуудтай. Өвөг эцэг нь Батмөнх Даян хаан, эцэг нь Барсболд сайн алаг жонон, ах нь Гүнбилэг Мэргэн хар жонон. Хүү нь Сэнгэ Дүүрэн хан, Галт ноён, Төвд тайж, Бинт илдэн, Далад хөлөг тайж, Будашир тайж, Гончиг тайж, Жамц тайж. Ач нь Сүмир мэргэн хунтайж, жич хөвүүн нь IV Далай лам Ёндонжам...

Өндөр хоршоо.

Image
Өндөр хоршоо. Энэхүү барилгыг анх 1905 онд Орос худалдаачин худалдааны төвийн зориулалтаар бариулж, 1920 онд Хятадын банк, 1921 оны дунд үеэс Зөвлөлтийн цэргийн штаб, 1931 оноос Улсын их дэлгүүр,1961 оноос Урчуудын Эвлэлийн Хороо байрлаж, 1966 оноос Дүрслэх урлагийн музей болсон. High Cooperative This building was first built in 1905, by Russian trader as Trade center, later in 1920 Chinese bank, from mid 1920s Soviet Union military office, from 1930 State Department Store, in 1961 Committee of Artist and since 1966 has become Museum of Fine Arts.

Б.Очиржанцан.

Image
Б.Очиржанцан. Хамба гэгээн Очиржанцан бага хүүхэд, хувигаан хэргэм зүүнэ. Үүнийг Самбуу дүвчин ашиглаж Аюурзаны даалгавраар авчирсан байна. Тэр ядуу малчны хүү, юу нь сайн, юу нь муу гэдгийг ойлгоход хүрээгүй бага хүүхэд. 14 настай тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. 1932 оны зэвсэгт бослого.

Байшинтын хийд.

Image
Байшинтын хийд. Би дээр уг хийдийн талаар цеехен хэдэн зураг оруулаад орхисон байсан. Одоо тайлбарьтай ургэлжлуулэн бичье. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Байшинтын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт сумаас зүүн тийш 27 км-т, тал хээрийн бүсэд, хойноо тахилагатай Их уул, урдаа Бүрд, Бунхант гэдэг устай газарт байрлаж байжээ. Байшинтын хийд Дарьганга хошууны гол сүм бөгөөд тэр үеийн Дарьгангийн 13 хийдийн хамгий н том нь. 1000 шавьтай Богд эзэнд мэдэлтэй, тамгатай, чийга ямпайтай, Чойр, Зурхай, Дүйнхор, Манба дацан болон бусад олон жижиг сүм дацантай байжээ. Мөн 4 м орчим өндөр сэнжит цагаан суварга, жасын олон байшингууд,лам багш нарын орон байшингууд, хоёр гэр хороотой байжээ. Сүм дотор тус бүрдээ чулуун шавар хашаатай, тэг гортигтой, дотор гаднаа хоёр худагтай, тохижилт байршил сайтай том хийд байсан бөгөөд хурал номын бүх уншлага судар номууд уншдаг. Жил бүр цам гарч, Майдаг эргэдэг. 1919 онд Богд Хаант Монгол улсын До...

Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд.

Image
Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт, Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд Амарбуянтын хийд оршино.Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв. Амарбуянтын хийд нь байгуулагдсан цагаасаа хойш олны хөлийн газар байсан бөгөөд Торгоны замтай ойр мөн Хөх Хот, Өрөмч, Ховд, Уластай хотуудыг холбосон тэмээн жингийн замын гол зангилаа болж өгч байсан эл хотын хөгжилд томоохон түлхэц өгч байсан боловч 1920-иод оноос хойш Монгол улс урд хилээ хааснаас шалтгаалж үүрэг роль нь багассан байдаг. 1937 оны эхээр тэр үеийн хэлмэгдүүл...

Жамбын Лхүмбэ(1902-1934)

Image
Үнэхээр сайхан залуу та нар Лхүмбийн хэрэг гэж сонсож байсан л биздээ.... Жамбын Лхүмбэ(1902-1934). 1933 оны 12-р сарын 9-нд 6 сарын турш хэргээ хүлээгээгүй тамлагдан зовж байхдаа өгсөн түүний мэдүүлэг. "Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Би тийшээ явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэ мөнийг олоод өгөх юм байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй... зөвхөн хар амиа бодвол болох л байна. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ ? Ганц толгойгоороо дүүрье гэж бодлоо. Би бүүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм ". Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын архив. ХН-464 8-р хавтас     Жамбын Лхүмбэ бас л тэр нүдний шил мил этгээд байгаа биздээ. Жинхэнэ Монгол орны улсын төлөө цохилох зүрхтэй нэгэн байсандаа. Буриадуудыг улсдаа нэгтгэх бодлого явуулж байсан зоригт Монголын эгэл жирийн нэг аавын хүү. Тэр өөрийн хар амиа хамгаалаад үлдэж болох л байсан. "Буудан алж, хөрөнгө буй ава...

Далай Чойнхор вангийн хошууны засаг ноён Гэмпилдоржийн ЦЭДЭНСОНОМ.

Image
Далай Чойнхор вангийн хошууны засаг ноён Гэмпилдоржийн ЦЭДЭНСОНОМ. Чингис хааны шууд угсааны хиад, боржигон овогтой хүн. 1911 оны Үндэсний хувьсгалын хэргийг анх сэдэж, санаачилж, үйл хэргийг эхлүү­лэн тэргүүлэн оролцсон цөөн хүний нэг. 1911 онд Богд хаанаа ширээнээ зал­сны дараа хувьсгалын хэрэгт үнэнхүү сэтгэлээр чармайн зүтгэсэн ноёд, лам нарт зарлигаар Далай Чойн­хор ван Цэдэнсономд үе улиран Далай Чойнхор цол, чин ван­гийн хэргэм  шагнаж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайдаар тохоон тавигдсан юм.1915 оноос Гадаад яамны дэд сайдын албыг хашиж 1919 он хүртэл төрийн хэргийг залгуулж байсан хүн. 1921 оны хувьсгалыг ч мөн талархан хүлээн авч, идэвхтэй дэмжиж байсан юм. 1923 онд халхын засаг захиргааны хошуу ноёдыг өөрчлөхөд Далай Чойнхор ванг нутгийн олон нь улируулан сонгож байжээ. Харин 1927 оноос хошууны даргын ажлаа өгч энгийн ардын адил аж төрөх болжээ. Тэр үеийн хүн амын дансанд Тосон Уулын харьяат Цэдэнсоном нь 46 настай, хөвгүүн Жигжидсүрэн 13 настай, х...

Хэрлэн голын зүүн хүрээ.

Image
Хэрлэн голын зүүн хүрээ.Төв аймаг Мөнгөнморьт сум. Хэрлэнгийн Зүүн хүрээ. Ой хээр тал хээрийн бүс хосолсон Багануур дүүргийн төвөөс зүүн хойш 28-30 км-т эртний тахилгатай Тогос хайрхан уулын зүүн өвөр бэлд уудам тавиу дэвсэг дэнжид Зүүн хүрээний туурь бий. Өмнөд талд 1 км газарт Хэрлэн гол бургасан шугуй даган урсах бөгөөд зүүн урд талд 2 км газарт багийн төвийн суурин байна.Тууриас баруун ба баруун хойно нутгийн айлуудын зуслангийн байшин дэнж даган цуварна. Уг хүрээ 1936 оны эхээр бүрэн хаагдаж 1938 оноос эхлэн сүм дугануудыг нураасан байдаг.

Ламын хүрээ буюу Зүүн хүрээ.

Image
Хэнтий аймгийн Биндэр сумын Ламын хүрээ Хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, ойт хээрийн бүсэд, Ламын ухаа буюу Дэлүүн болдогийн баруун талд, Хурхын голын хойд талд Ламын хүрээ буюу Зүүн хүрээ оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Ламын хүрээг 1873 онд Батсүмбэр хэмээх газар анх байгуулагдсан бөгөөд 11 сүм дуган , Цогчин, Чойр, Жүд, Майд ар зэрэг 10 дацантай , 316 ламтай хүрээ байсан гэж тэмдэглэгджээ. Ламын хүрээ анх Таван толгой гэдэг газар байгуулагдсан бөгөөд жилийн дараа 30-аад км-ийн зайтай Ламын ухаа гэдэг газар нүүж суурьшжээ. Ламын хийд нь 4 аймаг, 8 дацангийн 800 гаруй ламтай, их хуралд 900-1000 лам нар цуглаж хурдаг Бэрээвэнгийн дараа орох том хийд байсан .Бэрээвэн хийдтэй харилцан холбоотой лам нар нь ирж очиж хуралдаж солилцон очдог байжээ. Байршил. Ой хээрийн бүсэд, Ламын ухаа буюу Дэлүүн болдогийн баруун талд Хурхын голын ар биед .Зүүн талдаа Онон Хурхын боом ,баруун талдаа Өвөр шивэрт гэдэг т...

Онгийн гурван хийд

Image
Онгийн гурван хийд гэж түүхэнд алдаршсан хийдүүд нь халхын Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны нутаг Онгийн голын эрэг орчмоор одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Цогт-Уул хэмээх газар оршдог. Онгийн хийдүүдийн хамгийн хойд талын хийдийг “Гүндүнжамбаолин” буюу Барь ламын хийд, голын баруун урд эрэг дээрх Хутагт ламын хийд, Чандмань уулын энгэрт байрлах хийдийг Хошуу хийд гэж тус тус нэрлэдэг. Хутагт лам Ишдоньлхүндэв түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1 810 онд бариулжээ. Тухайн үед 1000 гаруй лам хуврага шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Хутагт ламын хийд нь том хөх тоосгон хашаатай, тэр нь дээгүүрээ ланз хээтэй байжээ. Дотроо есөн сүмтэй, сүмийн оройг паалантай тоосгоор хийсэн байв. Баруун зүүн талдаа хүрд бүхий суваргатай, хашааны гадна талд хоёр том дуган, баруун талд нь том цагаан суварга байжээ. Туурийн дэргэд 2001 онд гэр музей байгуулсан.