Жинжий бадам...
Оргодол. Бадам өндөр хар халиун морио барьж өдөр модонд уян шөнө нь өвс хазуулан шавхрааж сойлоо. Өвлийн дунд сарын хорьдоор, " Өвөл нүүгээд холдчихоос нь өмнө аавындаа очиж гурав хононо" гэж хэлээд өглөөний нар урган мандах уул тийш морин жолоог залж зүгээ гаргав. Оргож явааг нь мэдсэн хүн байсангүй. Бадам Бошгот, Бургалдайн өртөөгөөр гол баримжаа хийж ергүүллээ. Оргож яваа болохоор гол замаар оролгүй дөлж хүнтэй таарахгүйг хичээнэ. Хоёр хоног хаа хүрэхийг мэдэх боловч хаагу ур явахыг хүлэг мориндоо даатгасаар Ховд голын захад ирж их усыг бярвааж хэмээх онгоцоор гарахад толгойн эргэж нүд эрээлжлээд аймаар байжээ. Онгоцны өртөөнөөс морь хөлслөн авч давхисаар Ховдын Сайдын яаманд дээр яваад очив. Зун Догсомтой хамт Улаангомд ирэхэд нь зүс үзсэн Магсаржав гэдэг сайдтай уулзаж учраа хэлбэл, би мэднэ мэднэ гэлээ. Хуучин танил нэг нутгийн улс тул энэ хүнд Догсом захиад явжээ. Тэр газраас энэ газар хүртэл ингэж явах ч гэж дээ хэмээн үр хүүхэдтэй өр нимгэн сайд өгүүлээд дотоодыг х...