Posts

Showing posts from January, 2019
Image
Төвхөн хийд.  Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Бат-Өлзий сумын төвөөс 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай байгалийн өвөрмөц тогтоцтой хадан ууланд оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ. Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэдэг. Анхдугаар Богд энэ ...
Image
ЛОСОЛ Дарьзавын. Эцэг Дарьзав, Ах Д.Санжаа, Хадам эцэг Цэрэнпунцаг, Эхнэр Цэрэнпунцагийн Даваажав, хүү Д.Өлзийхишиг. Сэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны баяд отгийн харъяат. Есөн наснаас лам болж, шашны боловсрол олсон. Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын цэрэгт ламаар явж, хүчин зүтгэсний учир цоржийн ямба цол зэрэг шагнагдсан. Ардын хувьсгалын анхны долоон зүтгэлтний нэг. МАХН-ын Төв Хороон ы Тэргүүлэгч гишүүн, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол 1939 оны 7 дугаар сард гэргийн хамт маршалынд уригдан ирээд цай хоол болсны дараа Маршал, Лосол хоёр нэг өрөөнд орж хоёр гэргий тусдаа ярилцаж удсаны дараа Лосолын гэргий явахаар завдан тэдний өрөөнд ороход хоёр эр нилээд согтсон хоёул уйлсан сууж байснаа маршал хэлэхдээ: манай хөгшин маргааш хөдөө явна шүү дээ гэж хэлээд уйлсан хоёр эр тэврэлдээд салсан байна.Д.Лосол гэртээ ирээд Дорнод хязгаараар явах болно гэсэн боловч хөдөө явах бүрдээ 3 ээлжийн дотуур хувцас, 15 хайрцаг тамхийг чимоданд хийж явдаг заншлаар гэргийн нь бэлтгэснийг ...
Image
Маршал Г.Дэмидийн нэг сайхан зургийг оллоо.  1937 оны 7 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, ерөнхий сайдын 2 дугаар орлогч, Цэргийн Явдлын Яамны сайд, бүх цэргийн жанжин, улсын маршал орлогч жанжин Г.Дэмидийг ЗХУ-ын маршал К.Ворошиловын урилгаар цэргийн маневрт оролцуулахаар урьсан ёсоор явах тухай Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн явуулаад Г.Дэмидийг Алтанбулаг хүрэхэд а раас нь дуудаж буцаан илрүүлжээ.  Жанжин Г.дэмид буцаж ирээд сар шахам болоод явах болсон нь утга учи бүрхэг бөгөөд тайлж гаргах нэгэн зангилаа байна гэж үздэг.  Жанжин Г.Дэмид буцаж Улаанбаатарт ирээд саатаж байх хооронд болсон зарим явдал нэн гайхалтай.  1937 оны 8 дугаар сарын 10-ны өдөр:  -Монголд удаа жил ажилласан эрдэмтэн Жамсрангийн Цэвээнийг Ленинград хотод,  Монголын ерөнхий сайд байгаад халагдаж Зөвлөлт улсын нутаг Крымын хойгт гэрийн харгалзаанд байсан П.Гэндэн  Цэргийн 3 дугаар газрын тагнуулчин ардын хувьсгалын партизан барга Ц.Өлзийт Улаанбаатар...